ШУТИС-ийн Төв номын сан Нийгмийн шинжлэх ухааны Англи хэл дээр цахим номын сантай боллоо. АНУ-ын Азийн сангийн “Азид зориулсан ном” хөтөлбөрөөс АНУ-ын Global Development And Environment Institute at Tufts-ийн их сургууль болон United Nations Decade for Education for Sustainable Development-тай хамтарч боловсруулсан Нийгмийн Шинжлэх Ухааны цахим номын санг ШУТИС-ийн Төв номын санд бэлэглэж байна. Уг номын сангийн багцад CD, USB, Disc бүхий Антропологи болон Түүх, Эдийн засаг, Философи, Улс төр, Нийгмийн сэтгэл зүй, Социологийн 3000 гаруй ном, 6000 гаруй номын жагсаалт багтсан болно. Мөн World Watch-с АНУ –ын тогтвортой хөгжлийн судалгааны хүрээлэнгийн судалгаануудыг оруулсан байна.
Энэхүү цахим номын санг бэлэглэсэн АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Prof. William Moomaw, Азийн хөгжлийн сан, мөн Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн захирал Ч.Гульнар болон номын сангийн хамт олонд нийт оюутан, судлаач, профессор, багш нарын зүгээс баярласанаа илэрхийлэн та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
Дэлхийн солонгос хэлний багш нарын сургалт, чуулга уулзалт Сөүл хотноо зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн ГХС-ийн багш Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн сургалтад хамрагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв