ОХУ-ын Буриадын их сургуулийн Дорно дахины сургууль, ШУТИС-ийн Гадаад хэлний сургуультай хамтран зохион байгуулдаг багш, оюутны монгол хэл, орон судлалын уламжлалт дадлага 2019 оны тавдугаар сарын 2-ны өдрөөс 5-ны өдөр амжилттай явагдлаа. Тус дадлагад БИС-ийн багш, доктор Васильева Дугвэма Натар-Доржиевнагийн удирдлага доор 11 оюутан ирж оролцов.

БИС-ийн оюутнууд хөтөлбөрийн дагуу ШУТИС-ийн Геологи, эрдэс баялгийн музей үзэж, ШУТИС-д монгол хэл судалж буй гадаад оюутнуудтай уулзалт хийж, АХА тэмцээнд оролцсон бөгөөд ГХС-ийн япон оюутан Мичихиро, солонгос оюутан Ян Жэвоны Монгол орны тухай илтгэлийг сонсож, Монгол орон болон өөрийн орны тухай чөлөөт ярилцлага хийв.


Мөн БИС-ийн оюутнууд хотын түүхэн дурсгалт газруудыг үзэж, “Цонжин болдог” цогцолбороор аялав. Ингэхдээ монгол айлд зочлон, морь унаж, монгол ахуйтай танилцав. ГХС-ийн удирдлага багш Васильева Дугвэма Натар-Доржиевнатай уулзаж, хоёр сургуулийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Хамтарсан дадлага зохион байгуулахад Ази судлалын тэнхимийн монгол хэлний багш нар, ГХИ-ийн гадаад оюутнууд идэвхтэй оролцлоо.
Ази судлалын тэнхим
ШУТИС-ийн эрдэмтэн Г.Надмид Сүхбаатарын одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн багш, удирдлагууд төрийн дээд цол, одон медалиар шагнагдлаа
Сар шинийн баярыг угтан ШУТИС ахмад настнуудаа хүлээн авч уулзлаа
"САСАКАВА" тэтгэлэгт хөтөлбөрийн талаар
ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо