2011 оны 06 дугаар сарын 6-11-ны хооронд Улаанбаатар хотноо 16-35 насны бизнес санаагаа бодит болгох зорилго эрмэлзлэлтэй залуучуудын дунд ногоон бизнесийн төслийн олон улсын “ECOPRENEUR 2011” уралдаан амжилттай явагдсан байна. Энэхүү уралдааныг Монгол Улсын Сангийн Яам болон МХАҮТ Монголын Энтерпренерүүдийн Холбоо, “Зууны мэдээ” сонин, “BTV” телевизтэй хамтран зохион байгуулсан ба “Оюу Толгой” компани ивээн тэтгэжээ. Young Americas Business Trust, Global TIC, Singapore Business Federation, Young enprepreneur program зэрэг гадаадын байгууллага хамтран ажилласан байна. Глобаль ТИК хөтөлбөрийн хамтын ажиллагаатай улс орнууд болох Монгол, АНУ, Тайвань, Тайланд, Филиппин, Япон, Бразил, Колумби, Мексик, Гондурас, Индонези, БНХАУ, Сингапур, Англи, Панам, БНСУ, АНЭУ, Иран зэрэг 20-иод орны 30 гаруй баг, хувь хүмүүс 5 чиглэлээр өрсөлдсөнөөс ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэнгийн залуу судлаачдын “Yaketec” баг Цэвэр технологи номинацийн эзэн болж I байранд шалгаран 3000 ам. доллар, цом, өргөжлөлөөр шагнуулжээ.
Ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд залуусын дуу хоолойг нэгэтгэх, байгальд халгүй шинэ техник технологийн бүтээлч санаачлагыг дэмжих, байгаль руугаа хандсан нийгмийн хариуцлагатай бизнесийг өргөжүүлэх, хүний эрүүл мэндэд тустай хаягдалгүй бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, залуу үеийнхэндээ хүрээлэн буй орчинтойгоо зөв харьцах хандлага ухамсарыг төлөвшүүлэх, монгол залуусын экопренерлэг санаачлагаар дамжуулан бусад улс орны хөрөнгө оруулагч нарын анхаарлыг өөрийн улс руу татах, ногоон эдийн засгийн хөгжлөөр тогтвортой хөгжлийг хангасан загвар орон болох суурь тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах, “Эко бизнес төслийн банк” бий болгох зорилготой энэхүү олон улсын уралдаанд амжилттай оролцсон ШУТИС-ийн залуусдаа баяр хүргэж цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье.
ШУТИC
2011 оны 11 дүгээр сар 8-ний өдөр
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа
“Open Campus – 2025” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
“ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээ байгууллаа.