
2002 оноос UNINET төсөл Монголд хэрэгжиж байгаа билээ. Тус төсөл нь Австрийн засгийн газрын гадаад бодлогын хүрээнд олон улсын дээд боловсролын хамтын ажиллагааг дэмжиж ажилладаг юм.

UNINET төслийн хүрээнд монголын их дээд сургуулиуд МУИС, ШУТИС, ХААИС, ЭМШУИС, СУИС болон ШУА-ийн нийт 200 гаруй багш нар доктор болон докторын дараах сургалтын тэтгэлэгт хамрагдаад байна.

УНИНЕТ-ийн 6 дах нэгдсэн хуралдаан Австри Улсын Вена хотод 2019 оны 5-р сарын 19-20-д болж өнгөрлөө. Тус хуралд ШУТИС-ийн ректор Б.Очирбат оролцож 2003 оноос одоо хүртэл УНИНЕТ-тэй хамтарч ажилласан талаараа илтгэл тавилаа. Хурлын үеэр УНИНЕТ холбоонд УБИС , Ховд ИС-уудыг шинээр гишүүнээр элсүүллээ.

Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах хурал амжилттай болж өнгөрлөө
Чихрийн шижинтэй тэмцэх өдөрлөг зохион байгууллаа
“Учёные будушего” олон улсын төслийн хүрээнд ШУТИС-д цуврал лекц зохион байгууллаа.
Англи хэлний уламжлалт 31 дэх олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол олголоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв