Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаанд ШУТИС-ийн ректор док.проф С.Дамдинсүрэн, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновци эрхэлсэн проректор док.проф Б.Очирбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар, ЭХГ-ын Ерөнхий хэлтэсийн дарга Д.Чимэддорж, ЭХГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга Б.Туяа, ШУТИС-ийн ЭХИС-ийн захирал док.проф Ч.Мангалжалав болон ЭХИС-ийн тэргүүлэх профессорууд бусад хүмүүс оролцов.
Эрчим хүчний газар болон ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн хооронд байгуулсан энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн зорилго нь Монгол улсын эрчим хүчний салбарт мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх сургалтыг чанаржуулж олон улсын түвшинд хүргэх, тус салбарт хийгдэж буй эрдэм шинжилгээ болон судалгааны ажлын үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдсэн хоёр талын ерөнхий ашиг сонирхлыг тодорхойлоход оршино.
Санамж бичигийн хүрээнд дараах чиглэлээр ажиллахаар шийдвэрлэв. Үүнд:
Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Эрчим хүчний газар, ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургууль 2012 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг батлав.





САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
Дэлхийн солонгос хэлний багш нарын сургалт, чуулга уулзалт Сөүл хотноо зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн ГХС-ийн багш Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн сургалтад хамрагдлаа