2019 оны 8 сарын 25-ны Ням гарагт 12 цагаас Буянт-Ухаа спортын ордонд хүрэлцэн ирж сургуулиа, улсаа дэмжихийг урьж байна.
Ази номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлэгийн холбооноос оюутан залуусын дунд зохион байгуулдаг "АBU Robocon" олон улсын тэмцээн нь 18 жилийн түүхэндээ анх удаа Монгол улсад зохиогдож байгаа бөгөөд Улаанбаатар хотод Ази номхон далайн бүсийн 16 орны робот зохион бүтээгчид цуглаад байна.
Мэдээлэл холбооны технологийн сургуулийн 1,2 дугаар багууд үндэсний роботын тэмцээний аваргаар шалгаран олон улсын тэмцээнийн эрхээ авсан билээ. Түүхт 60 жилийн ой тохиож буй энэ цаг үед манай сургуулийн хоёр баг эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцож байгаа нь түүхэн үйл явдал юм.

Монгол улсын тухайд 2004 онд Механик тээврийн сургууль олон улсын тэмцээнийн 2 дугаар байр эзэлж байсан билээ.
Та бүхнийг 2019 оны 8 сарын 25-ны Ням гарагт 12 цагаас Буянт-Ухаа спортын ордонд хүрэлцэн ирж сургуулиа, улсаа дэмжихийг урьж байна.

https://www.facebook.com/aburobocon2019/
http://aburobocon2019.mnb.mn/en
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР
Утас: 11-318153
ШУТИС-ийн эрдэмтэн Г.Надмид Сүхбаатарын одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн багш, удирдлагууд төрийн дээд цол, одон медалиар шагнагдлаа
Сар шинийн баярыг угтан ШУТИС ахмад настнуудаа хүлээн авч уулзлаа
"САСАКАВА" тэтгэлэгт хөтөлбөрийн талаар
ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв