Тус хамтарсан хөтөлбөрөөр жил бүр 20 оюутны элсүүлэн суралцуулж байгаа билээ. ХБНГУ-ын их, дээд сургуулиуд нь сургалтын төлбөргүй байдаг онцлогтой.
Тус гэрээний хүрээнд хамтарсан хөтөлбөрөөр суралцаж буй Уул уурхайн ашиглалтын технологийн 3-р ангиа амжилттай төгсөж, ХБНГУ-д үргэлжлүүлэн суралцахаар шалгалт өгч тэнцсэн Ж.Бадрал, Б.Бат-Оргил, Д.Мөнх-Оргил, И.Тэлмэн нарыг эцэг эхийн хамт ГУУС-ийн захирал, проф. Л.Пүрэв, доктор Д.Баяр нар хүлээн авч уулзаж амжилттай суралцахыг хүсэн ерөөв.
“Уул уурхайн ашиглалтын технологи 3+2” хамтарсан хөтбөлбөрийн гэрээг шинэчлэн байгуулахад дэмжиж ажилласан ШУТИС-ийн Захирал проф. Б.Очирбат, Дэд захирал проф. Б.Сүхбат, ГУУС-ийн Захирал проф. Л.Пүрэв, доктор Д.Баяр, ГХХА-ны мэргэжилтэн нарт суралцагч оюутнуудынхаа өмнөөс талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Уурхайн технологийн салбар
“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
MJEED төслийн хүрээнд “Инновац, энтрепренершип” сургалтад хамрагдлаа
ШУТИС-ийн “Манай эрдэмтэд” Цуврал No.77-г МУ-ын Гавьяат багш, доктор, профессор П.Отгонбаяр “Хавиргат орон зайн нимгэн ханат бүтээцийн тооцоо” нэртэйгээр хэвлэн гаргав
7 дахь удаагийн “Ган гүүр-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөв
ШУТИС “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг санаачилж, амжилттай зохион байгуулав
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв