“Монгол сурагчийн дүрэмт хувцас, тамирын хувцасны олон улсын уралдаан”-ыг Монгол хувцасны уламжлалт соёлын өвийг түгээх, дэлгэрүүлэх үндэсний хувцасны онцогийг тусгасан сургуулийн сурагчдын дүрэмт хувцас, биеийн тамирын хувцасны загварыг шинэчлэн зохиох, нэвтрүүлэх зорилготойгоор ӨМӨЗО-ны Хөвөөт шар хошуунд 07 дугаар сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уралдааныг “Оролмаа” монгол хувцас заслын ХХК, ӨМӨЗО-ны Хөвөөт шар хошууны намын хороо, ардын засгийн ордон, ӨМӨЗО-ны үндэстний хувцас заслын нийгэмлэг, Хөвөөт шар хошууны сурганы хүмүүжил шинжлэх мэргэжлийн товчоо хамтран зохион байгуулжээ.

Уралдааныг 05 дугаар сарын 31-ээс 07 дугаар сарын 30-ны хооронд 2 шатлалтайгаар зохион байгуулж эцсийн шатны шалгаруулалтанд ӨМӨЗО болон манай орны 10 дизайнерын 80 орчим загварууд өрсөлдөж ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Дизайны салбарын хувцас дизайны мэргэжлийн оюутан Б.Сугармаа алтан медаль, багш Б.Гэрэлмаа хүрэл медаль, оюутан Ж.Мөнхчимэг тусгай байрын шагналыг тус тус хүртэж амжилттай оролцлоо.


“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
MJEED төслийн хүрээнд “Инновац, энтрепренершип” сургалтад хамрагдлаа
ШУТИС-ийн “Манай эрдэмтэд” Цуврал No.77-г МУ-ын Гавьяат багш, доктор, профессор П.Отгонбаяр “Хавиргат орон зайн нимгэн ханат бүтээцийн тооцоо” нэртэйгээр хэвлэн гаргав
7 дахь удаагийн “Ган гүүр-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөв
ШУТИС “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг санаачилж, амжилттай зохион байгуулав