Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн түүхт 60 жилийн ойг угтан Эрүүл мэндийн өдөрлөг 2019 оны 09 сарын 19-ний өдрийн 13:00 цагт Төв номын сангийн 604 тоот өрөөнд болж өнгөрлөө.


Урилгаар ШУТИС-ийн ЗХНГ-ын дарга Н.Ганзориг, ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү, СОАЭ дэд захирал Х.Энхжаргал, ЭХС-ын захирал Ч.Мангалжалав, МУ-ын зөвлөх инженер Б.Энхжаргал, ЦТТ-ын ахлах багш Д.Пүрэвдаш, БСШУСЯ-ны ДБГ-ын мэргэжилтэн О.Янжмаа, ЭМЯ-ы ЭҮТГ-ын мэргэжилтэн Б.Сансармаа, НЭМГ-ын БТА-ны дарга Б.Одгэрэл, ССХ-ийн тэргүүн Б.Сосорбурам, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын Донорын холбоо, СБД-ын Эрүүл мэндийн төвийн хамт олны төлөөлөл, МУИС, МУБИС, ХААИС, ҮБТДС-ын эмч нар, Эрүүл мэнд, спортын төвийн үе үеийн эмч, сувилагч нар хүрэлцэн ирлээ.


Тус өдөрлөгт ЭХС-ын Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн инженер мэргэжлээр төгсөгчдийн биет бүтээлийн дээжис үзэсгэлэн, УНТЭ-ийн Хоолзүйчийн Эрүүл хоолны амталгаа, “ШУТИС-ийн ЭМСТ-ийн танилцуулга, түүхэн замнал, өнөөгийн түвшин, хэтийн чиг хандлага” ЭМСТ-ийн захирал Ц.Ононтуул, “Их сургуулийн эмчийн үйл ажиллагааны онцлог” МУИС-ийн их эмч З.Гаравсүрэн, “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” Доктор, профессор Б.Энхжаргал, “Эрүүл зөв хооллолт” УНТЭ-ийн хоолзүйч О.Хонгорзул нар илтгэл тавьж оролцлоо.


ШУТИС ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ТӨВ
“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
MJEED төслийн хүрээнд “Инновац, энтрепренершип” сургалтад хамрагдлаа
ШУТИС-ийн “Манай эрдэмтэд” Цуврал No.77-г МУ-ын Гавьяат багш, доктор, профессор П.Отгонбаяр “Хавиргат орон зайн нимгэн ханат бүтээцийн тооцоо” нэртэйгээр хэвлэн гаргав
7 дахь удаагийн “Ган гүүр-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөв
ШУТИС “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг санаачилж, амжилттай зохион байгуулав