Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн тулгыг тулж, тооныг нь өргөж, залуу халуун насныхаа эрч хүчээр цог золбоотой ажиллаж, хөдөлмөрлөж, төрөлх сургуулиа хөгжүүлж ирсэн ахмад багш, ажилчиддаа ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойн баярын мэндийг Олон улсын ахмадын өдрийн мэндтэй хамтатган өргөн дэвшүүлье.
ШУТИС-ийн түүхт 60 жилийн ой, олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан ШУТИС-ийн ахмад багш, ажилчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ШУТИС-ийн төв байрны хурлын танхимд зохион байгуулагдана. Энэ үеэр урлагийн тоглолт, шагнал гардуулалт, хүндэтгэлийн хүлээн болох юм. ШУТИС-иас өндөр насны тэтгэвэртээ гарсан эрхэм ахмад багш, ажилчид та бүхнийг урьж байна.
Ой модны сургалт, судалгааны хүрээлэн Нээлттэй ажлын байр
ЯПОН УЛСАД ЗУНЫ СЕМИНАРТ СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА (NIIGATA 2026)
Багшлах эрхийн сургалтын бүртгэл явагдаж байна
Барилга, архитектурын сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
ERASMUS+ KA171 INTERNATIONAL CREDIT MOBILITY
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв