Ахмадын баяр, Монголын багш нарын баяр, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан ШУТИС-ийн тулгыг тулж, тооныг нь өргөж, залуу халуун насныхаа эрч хүчээр цог золбоотой ажиллаж, хөдөлмөрлөж, төрөлх сургуулиа хөгжүүлж ирсэн ахмад багш, ажилчиддаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн ажиллагаанд ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Бадарч, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, холбогдох удирдлагууд, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд оролцлоо.

Ректор Б.Очирбат, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Бадарч нар ахмадууддаа хандаж сургуулийнхаа сүүлийн үеийн ололт, амжилт, цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өгч ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойн баярын мэндийг Олон улсын ахмадын өдрийн мэндтэй хамтатган өргөн дэвшүүллээ.

Энэ үеэр “Эрдмийн зөвлөлийн шагналаар” Д.Ганболд, Д.Дондов, Г.Баярмаа, Ч.Зунгарай, Н.Төмөрбаатар, Д.Гарам-Очир, Ц,Цэен, А.Цэцэгмаа, Х.Цагаан нарын 9 хүн, “Ректорын нэрэмжит шагналаар” Ш.Гарамжав, Д.Лхагвадорж, Ц.Энхцэцэг, Д.Хорголхүү, Д.Дэлэг, О.Цэцгээ, Д.Алтансүх, Л.Хэнмэдэх, Ц.Цэнджав нарын 9 хүн тут тус шагнагдлаа. Мөн бүрэлдэхүүн сургуулийн шагналаар шагнагдлаа.

“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
MJEED төслийн хүрээнд “Инновац, энтрепренершип” сургалтад хамрагдлаа
ШУТИС-ийн “Манай эрдэмтэд” Цуврал No.77-г МУ-ын Гавьяат багш, доктор, профессор П.Отгонбаяр “Хавиргат орон зайн нимгэн ханат бүтээцийн тооцоо” нэртэйгээр хэвлэн гаргав
7 дахь удаагийн “Ган гүүр-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөв
ШУТИС “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг санаачилж, амжилттай зохион байгуулав