ШУТИС-ийн “Намрын тэргүүн” шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн 2011 оны 11 дүгээр сарын 7-14-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Тэмцээний тойргийн болон хагас шигшээ тоглолтууд өөрийн сургуулийн спорт зааланд явагдаж шигшээ тоглолтууд спортын шинэ ордон “Буянт-Ухаа” цогцолборт боллоо. Тус тэмцээнд эмэгтэй 12 , эрэгтэй 14 нийт 26 багийн 312 тоглогч ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Багууд 4 бүсэд хуваагдан тоглож, бүсээс шалгарсан багууд хагас шигшээд 2 бүсэд оноолтоор тоглосны эцэст шалгарсан 4 баг олимпийн системээр тоглож медалийн эзэдээ тодорууллаа. Энэ удаагийн тэмцээнд салбар, бүрэлдэхүүн сургуулиудаас ОрТС , ДаТС, Барилгын коллежийн баг тамирчид оролцлоо.
Шигшээ тоглолтонд, эмэгтэй багуудаас
1-р байр МХТС-ийн баг / багийн дасгалжуулагч спортын мастер М.Амаржаргал, багийн ахлагч Ж.Иштаяа /
2-р байр Эрдэнэтийн ТИС-ийн баг /багийн дасгалжуулагч спортын мастер Д.Цэгмид , багийн ахлагч З.Солонго /
3-р байрыг НТС-ийн баг / багийн дасгалжуулагч оюутан М.Майсугир, багийн ахлагч Ө.Бүрнээ/
эзлэн алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон болС. Энхболд /ЭХИС-ийн төгсөгч/ дасгалжуулагчтай А.Чимэгсанаа ахлагчтай ЭХИС-ийн баг тоглогчид хоёрхон онооны зөрүүтэйгээр хожигдон 4-р байрт орлоо.
Эрэгтэй багуудаас
1-р байрыг ЭХИС-ийн баг / дасгалжуулагч ЭХИС-ийн төгсөгч С.Энхболд, багийн ахлагч Д. Мөнхтөр/
2-р байрыг МХТС-ийн баг / дасгалжуулагч спортын мастер М.Амаржаргал, багийн ахлагч Д.Дэлгэрням /
3-рбайрыгКТМС-ийн баг / дасгалжуулагч Б. Дорж, багийн ахлагч Д. Гантулга / эзэлж медалийн эзэд болсон.
Б.Заяамандах /ОЗ-ийн дарга / дасгалжуулагчтай Ц.Ганболд ахлагчтай БИАС-ийн баг IV байранд орлоо.
Шигшээ тоглолтын дундуур зохиогдсон тамирчдын дундах 3 онооны шидэлтийн тэмцээнд эрэгтэйчүүдээс: ЭХИС-ийн Б.Алтанхан ,эмэгтэйчүүдээс МХТС-ийн Г. Отгонтуяа нар түрүүлж өргөмжлөлиийн эзэд боллоо.
Үзэгчдийн дунд зохион байгуулагдсан, төвийн шугамаас цагирганд бөмбөг шидэж оруулах тэмцээнд МХТС, ҮТДС-иудаас тус бүр нэг оюутан оновчтой шидэж оруулан адилхан оноо авч ивээн тэтгэгчийн шагналыг хүртлээ. Энэ үзүүлбэрийг Оюутны Холбооны саналаар “ Prince world ” ХХК ивээн тэтгэж 50,000 төгрөгөөр урамшуулсныг тус компаний төлөөлөгч У.Батдорж ирж гардуулсан юм.
Тэмцээнд оролцогсдын дундаас спортын ур чадвар, ухаалаг тоглолтоороо ЭХИС-ийн оюутан А.Энхтүвшин , МХТС-ийн оюутан О.Болортуяа нар шалгаран тус тэмцээний шилдгүүдээр тодорсон бол, 3 дахь жилдээ Оюутны Холбооноос уламжлал болон олгогдож байгаа, УУИС-ийн төгсөгч, ШУТИС-ийн “SHARKS”, Монголын Оюутны болон МУ-ын шигшээ багийн холбон тоглогч асан Б.Ариунболд агсны нэрэмжит шагналаар “ SHARKS” багийн төвийн тоглогч, 2011 оны Зүүн Азийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээнд МУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд төвийн тоглогчоор амжилттай тоглосон МХТС-ийн оюутан Д.Дэлгэрням тодорч өргөмжлөл , цом , мөнгөн шагналаар шагнагдлаа.
Уламжлалт энэхүү тэмцээний багийн нэгдсэн дүнгээр с/м М.Амаржаргал дасгалжуулагчтай МХТС-ийн баг хамт олон шалгарч шилжин явах “ Цом” , өргөмжлөлийн эзэд боллоо.
Тус арга хэмжээний үеэр Оюутны холбооны төлөөллүүд ая дууны мэндчилгээ дэвшүүлж , ШУТИС-ийн спорт бүжгийн “Галт шувуу” хамтлаг , Спорт Аэробикийн баг тамирчид үзүүлэх тоглолт хийсэн нь ордонд хуран цугласан нийт оюутан, үзэгчдийн талархлыг хүлээлээ.
ШУТИС-д UNESCO-ICHEI тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид зочлов
Монгол улс дахь Францын элчин яаманд ШУТИС-ийн ректор Т.Намнан зочиллоо
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа