2019 оны шилдэг “БҮТЭЭЛЧ” ангилал 2019 оны 9-р сарын 27-ны өдөр ШУТТНСангийн 504 тоот өрөөнд нээлттэй өдөрлөг хэлбэрээр зохион байгуулагдаж ШУТИС-ийн Захирлын 2019 оны 09-р сарын 16-ны өдрийн А/183 тоот тушаалаар томилогдсон холбогдох асуудал эрхэлсэн дэд захирлаар ахлуулсан салбар комисс ажиллав.
Шилдэг " БҮТЭЭЛЧ " багшийн ангилалд:
Нийт 9-н багш бүрэлдэхүүн сургуулиудаас шалгаран оролцож өөрийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, илтгэл тавьж ажлаа танилцуулав.
Инновацийн шинэ бүтээл, бүтээгдэхүүн гаргаж, оновчтой санаагаа хөгжүүлэн практикт нэвтрүүлдэг, өөрийн болон оюутнуудынхаа бүтээл, урлаг, спортын амжилтаараа гадаад, дотоодод танигдсан, шинийг санаачлагч дараах 3 багш шилдэгээр тодорлоо. Үүнд:

1-р байр Ц.Хүрэлбаатар МХТС 2-р байр Б.Гэрэлмаа ҮТС 3-р байр Ц.Нямдулам МехТС
ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛЧ БАГШ нартаа БАЯР ХҮРГЭЖ цаашдын ажил хөдөлмөрт нь улам өндөр амжилт хүсэе!
Нээлттэй боловсролын төв
“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
MJEED төслийн хүрээнд “Инновац, энтрепренершип” сургалтад хамрагдлаа
ШУТИС-ийн “Манай эрдэмтэд” Цуврал No.77-г МУ-ын Гавьяат багш, доктор, профессор П.Отгонбаяр “Хавиргат орон зайн нимгэн ханат бүтээцийн тооцоо” нэртэйгээр хэвлэн гаргав
7 дахь удаагийн “Ган гүүр-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөв
ШУТИС “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг санаачилж, амжилттай зохион байгуулав