2019 оны 10 сарын 1-нд ГХС-ийн Англи хэлний тэнхимээс АНУ-ын ЭСЯ-тай хамтран “21st Century ELT: Methods for Effective Practices” сэдэвт олон улсын хурлыг амжилттай зохион байгууллаа. Тус хуралд АНУ-ын ЭСЯ-ны Бээжингийн бүсийн англи хэлний хөтөлбөрийн дарга Даун Рожер, мэргэжилтэн Ван Пин, Хан Фэй, Тон Ян Жин болон АНУ-ын 18 мэргэжилтэн багш, оролцож, англи хэл заах арга зүйн өнөөгийн чиг хандлага, сургалтын шинэ технологи, оюутны англи хэлний ур чадварыг хэрхэн хөгжүүлэх, түүнчлэн америк орны түүх соёлын талаар үр өгөөжтэй илтгэлүүд хэлэцүүллээ. Уг сургалтад МУИС, ЭМШУС, МУБИС, ХААҮИС, ДХИС зэрэг их дээд сургуулийн англи хэлний багш нар болон Монгол дахь АНУ-ын ЭСЯ-ны Англи хэлний хөтөлбөрийн мэргэжилтэн зэрэг 90 орчим судлаачид оролцож санал бодлоо солилцсон үр дүнтэй хурал боллоо.


ШУТИС-ийн эрдэмтэн Г.Надмид Сүхбаатарын одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн багш, удирдлагууд төрийн дээд цол, одон медалиар шагнагдлаа
Сар шинийн баярыг угтан ШУТИС ахмад настнуудаа хүлээн авч уулзлаа
"САСАКАВА" тэтгэлэгт хөтөлбөрийн талаар
ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв