2019-2020 оны хичээлийн жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд ГХС-ийн АСТ-ээс “Хятад хэл, соёлын өдөрлөг”-ийг 9 дэх жилдээ амжилттай зохион явууллаа.
Мөн энэ жилийн хятад, монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн соёлын цуврал арга хэмжээнд хятад хэлний болон хөтөлбөрийн ангийн оюутнууд, салбар сургуулийн багш нар өргөнөөр оролцлоо.

Хятад хэл, соёлын өдөрлөгөөр ГХС-ийн ТТО-хятад хэлний анги болон ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн ангийн оюутнууд хятад дуу, бүжиг, шүлэг, түргэн хэллэг, танин мэдэхүйн асуулт хариулт, хийн дасгалын үзүүлбэр, уламжлалт уран зургийг зурж үзүүлэхээс гадна хятадын уламжлалт цайны соёл, хайчилбар, зангилаа, шатар зэргийг бэлтгэж сонирхууллаа.

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн салбар сургуулийн удирдлагууд болон салбар, тэнхимийн профессор, багш нар, нийт оюутан залуус та бүгд гүнээ талархаж байна.

Дашрамд ШУТИС-ийн ГХС, Шаньдун ШУТИС-тай байгуулсан гэрээний хүрээнд 8 дахь жилдээ тэтгэлэгт хөтөлбөр болон богино хугацаагаар оюутан солилцож, хамтран ажиллаж байна.
Зохион байгуулсан: АСТ-ийн багш Ц.Эрдэнэзаяа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв