2011 оны 11 дүгээр сарын 11-нд “Эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээ – үйлдвэрлэлийн бага хурал Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Шинжлэх Ухаан Технологийн төвийн 207 тоот хурлын танхимд боллоо. Хурлын үйл ажиллагааг нээж ШУТИС – ийн Экологи-тогтвортой хөгжлийн төвийн захирал, академич П.Очирбат, Эрдэм шинжилгээ, технологийн проректор проф. Б.Очирбат үг хэлж, амжилт хүсэв.

Уг хуралд Эрдэс баялаг, эрчим хүчний яам (ЭБЭХЯ), Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ); Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ); Ашигт малтмалын газар (АМГ); Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (ҮХШХ) зэрэг Засгийн газрын байгууллагуудаас гадна Монголын уул уурхайн үндэсний ассоциаци (МУУҮА), Монголын үйлдвэрчний эвлэлийн хороо (МҮЭ), Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачлага (ТХХУУС) зэрэг олон нийтийн байгууллагууд, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын 60 орчим төлөөлөгч оролцлоо. Тус хуралд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж, байгалийн нэн хурдтай өөрчлөгдөж буй нөхцөлд эрдэс баялгийн цогцолборын тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг төлөвшүүлэх, тулгамдаж буй асуудлыг тодруулах, хөгжлийн гарцыг тодорхойлоход чухал ач холбогдол бүхий 12 илтгэл хэлэлцэгдсэн нь төлөөлөгчдийн анхаарлыг татаж, талархалыг хүлээсэн үйл явдал болов.

Хуралд хэлэлцэгдсэн асуудал, түүнээс гарсан үр дүнг нэгтгэн цаашид тус салбарын бодлогод оруулах санал, зөвлөмж боловсруулахаар шийдвэрлэв.
ЭКОЛОГИ-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨВ
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
Дэлхийн солонгос хэлний багш нарын сургалт, чуулга уулзалт Сөүл хотноо зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн ГХС-ийн багш Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн сургалтад хамрагдлаа