Москвагийн Геодези зураг зүйн их сургуулийн ерөнхийлөгч сансрын нисгэгч Савиных В.П. ШУТИС-ийн захирал профессор Б.Очирбат нар 2019 оны 9-р сарын 2-ны өдөр хоёр сургуулийн хооронд хамтран ажиллах гэрээг шинэчлэн гарын үсэг зурав.
2019 оны 9-р сарын 25-27 хооронд Москвагийн геодези зураг зүйн их сургуулийн 1-р проректор Конотопов А.И. тэргүүтэй Фонд развития геодезического образования и науки, РОСРЕЕСТР, SuperCam, Ракурс, Credo Dialogue, КБ Панорама, УОМЗ, УСГИХ, Роскартография байгууллагын төлөөлөл ШУТИС-д айлчлалт хийлээ.
Айлчлалын үеэр “Российские технологи оперативного создания картографических материалов по данным ДЗЗ” сэдэвт онол практикийн хурал зохион байгуулагдаж, хурлыг ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал хариуцсан дэд захирал Х.Энхжаргал, ГУУС-ийн захирал Л.Пүрэв болон бусад албаны хүмүүс нээж амжилт хүслээ.
Хуралд Геологи, Уул уурхайн сургуулийн Геодезийн салбар, МонМэп ХХК, ҮБХИС, ГЗБГЗЗГазар, НГЗБАлба, ИНЕГазар, их дээд сургуулиудын болон геодези, зураг зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 60 гаруй судлаач, инженер, техникчдийн ажилтнууд оролцлоо.
ШУТИС "Бүс ба Зам" шинжлэх ухаан, технологийн санаачилгын олон улсын чуулга уулзалтад амжилттай оролцлоо
ШУТИС-ийн “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө
Академич хэргэм хүртээв
ШУТИС болон Онцгой байдлын ерөнхий газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн олон улсын хурал 2025 (ICASE2025)