“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Монгол орны эрдэс баялгийн суурь судалгаа /алт, зэс, газрын ховор элемент/ төслийн багийн гишүүн, ШУТИС, ГУУС-ийн Геологи гидрогеологийн салбарын багш С.Оюунгэрэл Японы Кюүшү (Kyushu University) их сургуулийн Ашигт малтмал судлалын (Economic geology) лабораторид зэргийн бус сургалтыг амжилттай дүүргэлээ.

Судалгаанд Монгол орны голлох алтны хүдэржилт бүхий бүс болох Хойд Хэнтийн Бороо-Гацууртын ордуудаас 130 дээж, Монголын голч хагарлын дагуух алтны орд, илрэлүүдээс 100 дээж авч явж, тэдгээрийн хүдэржилт, гарал үүслийг судлан харьцуулах зорилгоор микроскопын судалгаа (Nikon, Электрон микроскоп SEM-EDX), Рентген дифрактометрын судалгаа (X-ray diffraction XRD), флюид оромын судалгаа зэрэг нарийвчилсан шинжилгээний ажил гүйцэтгээд ирлээ.

Сургалтад хамрагдах хугацаандаа жил бүр Японы ашигт малтмалын холбооноос зохион байгуулдаг “Symposium 69th of the Society of Resource Geology” чуулганд оролцож, илтгэл хэлэлцүүллээ.

Талархал
Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах хурал амжилттай болж өнгөрлөө
Чихрийн шижинтэй тэмцэх өдөрлөг зохион байгууллаа
“Учёные будушего” олон улсын төслийн хүрээнд ШУТИС-д цуврал лекц зохион байгууллаа.
Англи хэлний уламжлалт 31 дэх олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол олголоо