ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клуб 2019-2020 оны хичээлийн жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд “Төгсөгчдийн цуврал лекц”-ийг “Safety share” сэдвээр сургуулийн чиглэл, зорилгыг дэмжин ШУТИС-ийн хөтөлбөрийн болон ТТО-хятад хэлний ангийн оюутнуудад мэргэжлийн болон ажлын байрны аюулгүй байдал, бодит хэрэглээг таниулах зорилгоор “MCS эрчим сүлжээ” цахилгааны инженер П.Төгсмандах, “MCS property” цахилгааны инженер Э.Мөнх-Эрдэнэ нарыг урьж энэхүү лекцээ эхлүүллээ.
Клубийн зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа энэ улирлын хичээлийн зорилго, төлөвлөгөө болон тус лекцээр ярилцах дараах сэдвийн хүрээнд мэдээллээ танилцуулж эхлүүлэв.
-Капитал гэж юу вэ, хувь хүний капитал
- Хувь хүний хөгжил талаас хэрхэн зөв хандлагатай, зөв ёс зүйтэй оюутан байх талаар
- Инженер мэргэжлийн давуу тал болон ажлын байрны давуу тал
-Ажлын байр болон хүрээлэн буй орчны аюулгүй байдал , хэрхэн урьдчилан сэргийлэх
гэх мэт олон сэдвээр уригдсан зочид маань мэдээллээ танилцуулан, өдөр тутмын амьдралд болон ажлын байрны аюулгүй байдлын талаар оюутнууд чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэн, оюутны бүтээлчээр үр дүнтэй суралцах урам сэдлийг төрүүлсэн үр өгөөжтэй болж өндөрлөсөнд клубийн хамт олны зүгээс чин сэтгэлээсээ талархалтай байна. Энэхүү лекцэд ГХС-ийн ТТО-хятад 3,4-р анги, ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн 1,2-р анги, ХШУС-ийн 2+2 хөтөлбөрийн 2-р ангийнхан болон клубийн бусад идэвхтэн гишүүд нийт 80 орчим оюутнууд идэвхтэй оролцлоо. Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг хүндэт багш, оюутан, клубийн гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.
ГХС-Хятад хэлний клуб 2019-10-30
ШУТИС "Бүс ба Зам" шинжлэх ухаан, технологийн санаачилгын олон улсын чуулга уулзалтад амжилттай оролцлоо
ШУТИС-ийн “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө
Академич хэргэм хүртээв
ШУТИС болон Онцгой байдлын ерөнхий газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн олон улсын хурал 2025 (ICASE2025)