Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 25 дахь удаагийн тэмцээн 2019 оны 10-р сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Япон хэл суралцагч оюутан залуусын хэлний мэдлэгийг дээшлүүлэх, япон хэлний сургалт явуулж байгаа их дээд сургуулиуд хоорондын харилцааг өргөжүүлэх, мэдээлэл солилцох зорилго бүхий уг тэмцээн хоёр үе шаттай явагдсанаас 2-р шатанд 8 их, дээд сургуулийн 10 оюутан шалгарсан.
Уран илтгэлийн тэмцээнийг нээж Монгол улсад суугаа Япон Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ичиока Акира, Монголын Япон хэлний багш нарын холбооны тэргүүн Э.Батжаргал нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.
Тус тэмцээнд ШУТИС.ГХС-ийн япон хэлний ангийн оюутан Г.Нямгэрэл амжилттай оролцож 2-р шатанд шалгарсан. Тэмцээний нэгдүгээр байрт МУБИС-ийн оюутан Б.Ундрал шалгарч JENESYS хөтөлбөрөөр “Япон улсад аялах эрхийн бичиг” гардан авлаа.
Уран илтгэлийн тэмцээний зохион байгуулалтын ажилд ГХС-ийн Ази судлалын тэнхим идэвхтэй оролцож, тэмцээн амжилттай өндөрлөлөө.

Ази судлалын тэнхим
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв