НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ) үүссэн өдөр буюу жил бүрийн 10-р сарын 16-ныг “Дэлхий хүнсний өдөр” болгон тэмдэглэдэг. 2030 онд дэлхий нийтэд өлсгөлөнгүй амьдрах нөхцөлийг бий болгох талаар дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн хоёр дахь зорилтын хүрээнд 2019 оны 10-р сарын 16-нд Сүхбаатарын талбайд “БИДНИЙ ҮЙЛДЭЛ БИДНИЙ ИРЭЭДҮЙ: ЭРҮҮЛ ХҮНС-ЗӨВ ХООЛЛОЛТ” өдөрлөгийг зохион байгуулав. Энэхүү өдөрлөгт ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн сургуулийн Биотехнологи, шим тэжээлийн салбар, “Шим тэжээл судлалын төв” хамтран оролцлоо. Тус өдөрлөгийн үеэр зөв зохистой хооллолт, таргалалтын үеийн хооллолт, зүрх судасны өвчний үеийн хооллолт зэрэг гарын авлагыг 200 гаруй хүмүүст тарааж, зөвлөгөө өгөв. Мөн дотор мах боловсруулах технологийн судалгааны зарим үр дүнг танилцуулан хатаасан уушиг, бөөр, зүрх болон дотор маханд суурилсан зуушны амталгаа хийв. Танилцуулгын үеэр иргэд дотор махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.


ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР
ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛЫН ТӨВ
ШУТИС-ийн эрдэмтэн Г.Надмид Сүхбаатарын одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн багш, удирдлагууд төрийн дээд цол, одон медалиар шагнагдлаа
Сар шинийн баярыг угтан ШУТИС ахмад настнуудаа хүлээн авч уулзлаа
"САСАКАВА" тэтгэлэгт хөтөлбөрийн талаар
ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв