ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэлний тэнхим, Оюутны соёл,үйлчилгээний албатай хамтран 25 дахь Англи хэлний олимпиадыг 2019 оны 10-р сарын 14-нөөс 11-р сарын 14-ний хооронд амжилттай зохион байгууллаа.
Тус олимпиадад ШУТИС-ийн инженер, технологи, бизнес хүмүүнлэгийн салбарын англи хэл судалж буй 1565 оюутан “TOEIC TEST”, “STEM Challenge”,“DRAMA-PANTOMIME”,“Engineers’ Role in Digital Age” зэрэг уралдаан тэмцээнүүдэд багийн болон ганцаарчилсан төрлөөр оролцов.

Төгсгөлийн шатанд шалгарсан шилдэг оюутнуудыг Оюутны соёл,үйлчилгээний алба, Монголын үүрэн телефоны Мобиком, Юнител групп,“World of Language”, Глобал ВэлдингХХК, МехТС, МХТС зэрэг салбар сургуулиуд ивээн тэтгэж, оюутны англи хэлний боловсролыг дэмжлээ.
Үүнд:


Цаашид Мобиком болон Юнител компанийн удирдлагууд ШУТИС-ийн оюутны англи хэлний боловсролыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжин ажиллаж,англи хэлний өндөр мэдлэгтэй төгсөгчдийг ажлын байраар хангах боломжтойг онцлов.
“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
MJEED төслийн хүрээнд “Инновац, энтрепренершип” сургалтад хамрагдлаа
ШУТИС-ийн “Манай эрдэмтэд” Цуврал No.77-г МУ-ын Гавьяат багш, доктор, профессор П.Отгонбаяр “Хавиргат орон зайн нимгэн ханат бүтээцийн тооцоо” нэртэйгээр хэвлэн гаргав
7 дахь удаагийн “Ган гүүр-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөв
ШУТИС “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг санаачилж, амжилттай зохион байгуулав