МОНГОЛЫН ЭРДЭМТЭН ДЭЛХИЙН ШИНЖЛЭХ УХААНД ҮНЭЛЭГДЭВ

МОНГОЛЫН ЭРДЭМТЭН ДЭЛХИЙН ШИНЖЛЭХ УХААНД ҮНЭЛЭГДЭВ

  ШУТИС-ийн харъяа Уул урхайн хүрээлэнгийн захирал, УУИС-ийн профессор, доктор,  Б.Пүрэвтогтох олон улсын хоёр том өргөмжлөлийн эзэн боллоо.

      Америкийн намтар судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргаж байгаа "Great Minds of the 21 st Century" буюу "XXI зууны их ухаантнууд " гэж монголоор нэрлэж болох XXI зууны шилдэг 1000 хүний намтрыг хэвлэх номонд, мөн Англи улсын Кембридж хотод үйл ажиллагаа явуулдаг Олон улсын намтар судлалын төвөөс эрхэлж гаргадаг "TOP 100 Scienstists-2008" буюу "2008 оны TOP100-эрдэмтэд" номуудад ШУТИС-ийн харъяа Уул урхайн хүрээлэнгийн захирал, УУИС-ийн профессор, доктор профессор Б.Пүрэвтогтох ын намтар шалгарсан байна. Эдгээр байгууллагууд нь зууны болон оны шилдгүүдээ үйл хэрэг нь бусдаас ялгарч хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээс тодруулж, сонгон шалгаруулахдаа глобал сүлжээ бүхий тусгай хүрээлэн ажиллуулдаг юм байна. Зууны шилдгүүдийг тодруулах номонд Альберт Эйнштен, Марк Твейн, Мартин Лютер Кинг, Далай лам, Маргарет Течер, Жон Ф Кеннеди зэрэг суут хүмүүсийн нэрч өмнөх зууны номуудад орсон байна. Дашрамд сонирхуулахад ХМТС-ийн Мэдээллийн технологийн профессорын багийн тэргүүлэх профессор Б.Сүхбаатарын намтар мөн" Great Minds of the 21 st Century" буюу "XXI зууны их ухаантнууд номонд шалгарч байсныг та бүхэн санаж байгаа байх аа.

      ШУТИС-ийн харъяа Уул урхайн хүрээлэнгийн захирал, УУИС-ийн профессор, доктор Б.Пүрэвтогтох нь 2006 оны ШУТИС-ийн "Шилдэг эрдэмтэн багшаар шалгарч өргөмжлөгдөж байсан билээ.