Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг хурал 2019 оны 12 сарын 12-ны өдөр ШУТТНСангийн 604 тоот хурлын танхимд явагдаж 9 сургуулийн 33 багш оролцлоо.
Профессор багш нарын сургалт, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, орчин үеийн сургалтын шинэлэг арга технологиудыг сургалтад нэвтрүүлж, туршсан үр дүнгээсээ танилцуулж, харилцан туршлага солилцдог уг хурлыг нээж ЗХНГ дарга доктор, дэд профессор Н.Ганзориг үг хэллээ.
ДаТС-ийн Суурь Шинжлэх Ухааны Тэнхимийн ахлах багш М.Дэлгэрмаа “Математикийн семинарын нэгж хичээлийг зохион байгуулж, үнэлгээ хийсэн зарим үр дүнгээс” сэдэвт илтгэлээр 1 байрт, БАС-ийн Архитектурын салбарын ахлах багш Д.Өлзийсүрэн “CDIO”-ийн арга зүйг “Архитектурын дизайн-III” хичээлийн сургалтад хэрэгжүүлсэн үр дүн” сэдвээр 2-р байрт, БАС-ийн Архитектурын салбарын ахлах багш Х.Дамчаасүрэн “Сургалтад цахим технологи ашиглах нь” сэдвээр 3-р байрт тус тус шалгарлаа.
Өнөөдөр их, дээд сургуулийн сургалтын чанар үр өгөөжийг дээшлүүлэхэд сургалтын ямар технологи, арга зүй тохирох эсэхийг туршин, түүнийг хэрхэн яаж хэрэгжүүлбэл илүү зохимжтой талаар асуудал дэвшүүлэн, танхимын сургалтыг онлайн сургалтын хэлбэртэй хослуулан ижил түвшинд явуулсан (Blended Learning) холимог сургалтыг facebook, screencast o matic, google forms, socrative.com, padlet.com, classroom.google.com, plickers.com, зэрэг программ ашигласан сургалтын үр дүнгүүд танилцагдлаа.
Нийт багш нартаа цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!
Нээлттэй боловсролын төв
ШУТИС "Бүс ба Зам" шинжлэх ухаан, технологийн санаачилгын олон улсын чуулга уулзалтад амжилттай оролцлоо
ШУТИС-ийн “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө
Академич хэргэм хүртээв
ШУТИС болон Онцгой байдлын ерөнхий газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн олон улсын хурал 2025 (ICASE2025)