Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайдын Дугаар А/01 тушаалыг үндэслэн Механик, тээврийн сургууль дээр Металлург, Машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын салбарын мэргэжилтэнд мэргэшсэн инженерийн зэрэг олгох 150 цагийн сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 06-аас 2017 оны 01 дүгээр сарын 26-ны хооронд явуулах болсон тул хамрагдах хүсэлтэй инженер техникийн ажилтнууд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны дотор материалаа ирүүлнэ үү. Сургалтад хамрагсдын бүрдүүлэх материалын маягтыг эндээс татаж авна уу.
Жич: Мэргэшсэн инженер гэх мэргэжлээрээ 5-аас доошгүй жил үйлдвэрлэл дээр тогтвортой ажилласан, батламжид заасан эрхлэх ажил үйлчилгээний хүрээнд инженерийн тооцоолол хийх, үйлдвэрлэлийн технологийн процесс, туршилт, тохируулга, зүгшрүүлэлт, засвар үйлчилгээ зэрэг ажлыг удирдан гүйцэтгэх, гүйцэтгэлд хяналт тавих чадавхтай, техникийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн, эрх зүйн мэдлэгтэй мэргэшлийн өндөр ёс зүйтэй, тангараг өргөсөн инженер байна.
Холбоо барих утасны дугаар: 99089277, 89017727
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
ШУТИС-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан сонгон шалгаруулж авна
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
iUNRC Innovation Fund Call for Proposals 2025
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв