Айлчлан ирж буй 2020 оны босгон дээр Кашмир холдинг компани ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын оюутнуудаас шалгаруулж, Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрөөр суралцагч Нэхмэлийн үйлдвэрийн технологи 4 дүгээр ангийн оюутан Б. Цэнддорж, Нэхмэлийн үйлдвэрийн технологи 2 дугаар ангийн оюутан Э. Хоролсүрэн нарыг 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлгээр шагналаа.

Кашмир холдинг компани нь Үйлдвэрлэлийн Технологийн Сургуультай хамтран ажиллаж, мэргэжлийн оюутнуудыг дэмжиж, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, чадвартай инженер техникийн ажилтнуудыг бэлтгэхэд бодиттой хөрөнгө оруулалт хийлээ.
Кашмир холдинг компанийн хамт олондоо ирж буй 2020 ондоо ажлын амжилт бүтээлээр өндөр, ашиг орлогоор дүүрэн байхыг хүсье.
Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль
ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв