ШУТИС-ийн дэргэдэх “Залуучуудын улаан загалмайн клуб”-ын 9 оюутан, зөвлөх багшийн хамт 2019 оны 12 дугаар сарын 20-нд “Хүүхдийн гэр” ТТБ-ын 7 наснаас 17 насны хүүхдүүдийн шинэ жилийн баярт хүрэлцэн очиж тус төвт суралцдаг нийт 30 хүүхдэд шинэ жилийн бэлэг гардуулж бяцхан баярт нь баяр нэмлээ.
Тус үйл ажиллагаанд Монголын улаан загалмайн хүүхэд залуучуудын хөдөлгөөн, ХИС-ийн дэргэдэх “Залуучуудын улаан загалмайн клуб”-ийн оюутнуудтай хамтран ажилласан.
"Хүүхдийн гэр" ТББ нь сургууль завсардсан, аюул эрсдэлтэй орчинд хөдөлмөр эрхэлдэг, бие бялдрын болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн, хөгжлийн бэрхшээлтэй зэргээр хүнд нөхцөлд байдаг хүүхдүүдэд бага боловсрол нөхөн олгох, нийгэм хамт олны дунд төлөвшүүлэх, амьдрах ухаан ур чадварт суралцуулах, нийгмийн амьдралд тэгш байлгахын төлөө ажиллаж ирсэн буянтай байгуулга билээ.
Бидний хийсэн ажлын үр дүнг үнэлэн бяцхан хүүхдүүдийн сэтгэлээ шингээн хийсэн хөөрхөн эсгий гэрийг бэлэг болгон өгсөн.
Мөн Баянхошууны 650-р худгийн ойролцоо Э.Дөлгөөн 10 нас, М.Отгонбаяр 11 нас, Х.Дэлгэрдаваа 11 нас, Б.Аригун 6 нас, Б.Мөнх-Эрдэнэ 10 нас гэх 5 бяцхан хүүхдүүдэд бэлэг гардуулж гэнэтийн бэлэг барилаа.
Бид үргэлж бусдад аз жаргал тvгээнэ....
ШУТИС-ИЙН ДЭРГЭДЭХ “ЗАЛУУЧУУДЫН УЛААН ЗАГАЛМАЙН КЛУБ”
ШУТИС "Бүс ба Зам" шинжлэх ухаан, технологийн санаачилгын олон улсын чуулга уулзалтад амжилттай оролцлоо
ШУТИС-ийн “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө
Академич хэргэм хүртээв
ШУТИС болон Онцгой байдлын ерөнхий газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн олон улсын хурал 2025 (ICASE2025)