Япон улсын Санко-Сэйки компанийн ерӨнхийлӨгЧ ноЁн Шимизү-г ректор Б.ДамдинсҮрэн хҮлээн авЧ уулзан хамтын ажиллагаа ӨргӨжҮҮлэх талаар Ярилцав
Японы Санко-Сэйки компанийн Ерөнхийлөгч ноён Шимизү-Г тэргүүтэй төлөөлөгчид ШУТИС-д зочлон Ректор болон бусад удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх талаар ярилцан санал бодлоо солилцлоо. Мөн энэ үеэрээ компанийнхаа шинээр үйлдвэрлэх бүтээгдэхүүнээ болон хэвлэлийн шинэ тоног төхөөрөмжийн талаар манай ажилтнуудад танилцуулсан юм. ШУТИС Япон улсын өндөр технологи бүхий программын удирдлагат машинаар нарийн эд анги үйлдвэрлэдэг Санко-Сэйки компанитай 2003 оноос хамтран ажиллаж байгаа билээ.
Тус компанийн туршилтын жижиг үйлдвэрлэл ШУТИС-ийн бизнес Инкубаторийн төвд 3 жил амжилттай "бойжиж " байгаа бөгөөд уг туршилтын үйлдвэрийг Япон улсад үйлдвэрлэлийн дадлага хийсэн ШУТИС-ийн төгсөгчид ажиллуулж, орчин үеийн робот, хувилах машинуудын эд ангийг Монголдоо үйлдвэрлэн япон улсад гаргадаг юм.
Жишээлбэл Конико Минолта маркийн хувилах болон хэвлэлийн машины метал эд ангийг энэ үйлдвэрт хийж Японд гаргадаг. Цаашид сансрын хөлөгийн захиалгад зарим эд ангийг Монголд үйлдвэрлэх тухай ярилцаж байна
Санко Сэйки компани нь Конико Минолта машинуудыг хамтран үйлдвэрлэдэгийн хувьд уг төхөөрөмжүүдийг Монголд хамгийн хямд үнээр борлуулж, засвар үйлчилгээ хийх онцгой эрхтэй юм байна.
Тус компани төлөөлөгчид болон ШУТИС-ийн проректор Б.Даваасүрэнг ХААХХҮ яамны Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний газрын дарга хүлээн авч уулзан орчин үеийн өндөр технологийг Монголд хөгжүүлэхэд чиглэсэн их сургууль, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Б.Одонтуяа “Шилжилтийн металлын дихалкогенидын гадаргуугийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгааллаа
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо