Монголын залуучуудын холбооноос зохион байгуулдаг оны шилдэг оюутан шалгаруулах "Алма матер 2011" ёслолын ажиллагаа 2011 оны 12-р сарын 08 нд Чингис зочид буудалд боллоо. Тус арга хэмжээнд МЗХ-ны нарийн бичгийн дарга, ШУТИС-ийн ректор болон зарим сургуулийн захирал, нийгэм, соёлын зүтгэлтэн урилгаар оролцож шилдэг оюутнуддаа баяр хүргэж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн баяр хүргэлээ.
Монголын залуучуудын холбооноос 19 дахь удаагаа зохион байгуулж буй “АЛМА-МАТЕР-2011” Оны шилдэг оюутан шалгаруулдаг еслолын ажиллагаанд 34 сургуулийн 64 оюутан оролцсоноос шилдэг 8 оюутан шалгаруулж түүний эхний 4 оюутан нь шилдгийн шилдэг оюутан болсон байна. Тус холбоо энэхүү арга хэмжээг 1993 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд нийт 138 оюутанг оны шилдэг оюутнаар тодруулаад байна.
“АЛМА-МАТЕР-2011” Оны шилдэг оюутан шалгаруулах еслолын ажиллагаанд ШУТИС-ийн оюутнуудаас шилдгийн шилдэг оюутнаар УУИС-ийн УУБ-IV курсийн оюутан О.Энхсонор шалгарч, Шилдэг оюутнаар БИАС-ийн Архи-IV курсийн оюутан Б.Булган, ҮТДС-ийн ҮД-IV курсийн оюутан А.Долгосүрэн нар тус тус шалгарсан амжилт үзүүллээ.
Эдгээр шилдэг оюутнууддаа сурлаг хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
Дэлхийн солонгос хэлний багш нарын сургалт, чуулга уулзалт Сөүл хотноо зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн ГХС-ийн багш Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн сургалтад хамрагдлаа