ШУТИС-ийн Номын санч-Мэдээллийн ажилтнууд дунд уламжлал болгон зохион явагддаг нэгдсэн сургалт, ажил мэргэжлийн уралдаан 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээний нээлтэнд ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, ШУТТНС-ийн захирал Ч.Гулнар, МУ-ын гавьяат эмч, профессор (Sh.D) К.Анаргүл, Шинжлэх ухаан, технологийн номын сан /ШУТТНС, БуХС, МХТС, МехТС, ДаТС, ЭрТС/-ийн Номын санч-Мэдээллийн ажилтнууд болон үйл ажиллагааг дэмжин "Волвес" ХХК оролцлоо.
Сургалтанд “ШУТИС-ийн номын сангийн өнөөгийн байдал, цаашын зорилт” сэдвээр ШУТТНС-ийн захирал Ч.Гулнар, “Ажлын байрны стресс” сэдвээр МУ-ын гавьяат эмч, профессор (Sh.D) К.Анаргүл, “Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ба арга хэрэгсэл” сэдвээр мэргэжилтэн Э.Энхтүвшин нар илтгэл хэлэлцүүллээ.
Ажил мэргэжлийн уралдаанд 4 төрлөөр, 7 баг ур чадвараараа өрсөлдөн 1-р байрыг Б.Золзаяа ахлагчтай “Өрсөлдөөд яах вэ суралцацгаая” баг, 2- байрыг Э.Нарантуяа ахлагчтай “Эрдэм” баг эзэллээ.
Хөтөлбөрийн дагуу МУИС-ийн номын сангийн орчин, үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага солилцлоо.
Шинжлэх ухаан, технологийн номын сан
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав
“ХАН ХЭНТИЙ” аялал сайхан боллоо
Тоёота мотор корпорацийн ахлах ерөнхий менежер Масаширо Яамамото тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
ШУТИС-д UNESCO-ICHEI тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид зочлов