Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь хөрш БНХАУ-д гарсан шинэ коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч буй арга хэмжээ болно.
Иймд Засгийн газрын шийдвэрийг үндэслэн ШУТИС-ийн танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр хугацаагаар зогсоох болсныг нийт профессор багш, ажилтнууд, оюутан суралцагчдад мэдэгдэж байна.
2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл хугацаанд нийт профессор багш нар тухайн хичээлийг сонгосон оюутнууддаа лекц, семинар, бие даалтын даалгаврын материалуудыг онлайнаар хүргэж, заавар зөвлөгөө өгч зайн сургалтын хэлбэрээр сургалтыг зохион байгуулах болно.
Энэ хугацаанд сургуулийн хэмжээнд олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон болохыг анхааруулж байна.
ШУТИС-ийн Захиргаа,
Сургалтын бодлого зохицуулалтын газар
2020-01-26
Ой модны сургалт, судалгааны хүрээлэн Нээлттэй ажлын байр
ЯПОН УЛСАД ЗУНЫ СЕМИНАРТ СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА (NIIGATA 2026)
Багшлах эрхийн сургалтын бүртгэл явагдаж байна
Барилга, архитектурын сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
ERASMUS+ KA171 INTERNATIONAL CREDIT MOBILITY
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв