ШУТИС-ийн "Нээлттэй боловсролын төв"-өөс БСШУСЯ, Азийн хөгжлийн банкны "Дээд боловсролын шинэчлэл" төслийн хүрээнд 5 цуврал сургалтыг их, дээд сургуулийн багш нарт зохион байгуулсан. Энэ сургалтаар дэлхий дахинаа өргөн дэлгэрч байгаа нээлттэй боловсролын чиг хандлага, сургалтын нээлттэй нөөц материал, нийтийг хамарсан нээлттэй онлайн хичээл, нээлттэй сурах бичгийн талаар ойлголтуудыг өгсөн.
Бүх шатны танхимын сургалтын үйл ажиллагаа түр зогсож, цахим сургалтыг зохион байгуулж байгаа энэ үед эдгээр сургалтын цахим гарын авлага ашиглаж, хичээлийн материалыг боловсруулахыг санал болгож байна. Та бүхэн өөрсдийн е-мэйл хаягаараа бүртгүүлж доорх линк, платформыг ашиглан судлах боломжтой. https://www.aplus.mn/courses/neelttei-bolovsrol/
Сургалтын бодлого зохицуулалтын газар
Нээлттэй боловсролын төв


ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүдийн анхааралд
ШУТИС-ийн багшийн сонгон шалгаруулалтад оролцогчдын Мэргэжлийн шалгалтын хуваарь
ШУТИС-ийн багшийн сонгон шалгаруулалтад оролцогчдын Дижитал ур чадварын шалгалтын хуваарь
ШУТИС-ийн багшийн сонгон шалгаруулалтад оролцогчдын Англи хэлний шалгалтын хуваарь
AMIRA 2026 Олон улсын эрдэм шинжилгээний хурал – Өгүүлэл хүлээн авах систем нээгдлээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв