Архивчдын өдрийг тохиолдуулан ЗХШҮГ-аас санаачлан захирлын туслах, архив, бичиг хэрэг хариуцсан ажилтнуудад 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар сургалт семинар зохион байгуулав. Сургалтанд ЗХШҮГ, ГХХАГ, ШУТТНС, БнЗ-ийн холбогдох чиглэлийн ажилтнууд, 14 бүрэлдэхүүн сургууль, 2 политехник коллеж, 4 хүрээлэн, МИС-ийн МСҮТ-ийн захирлын туслах нийт 32 хүн хамрагдлаа.


Сургалтыг Архивын ерөнхий газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ш.Даариймаа “Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт /2011 он/, “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт үйлдэх” гэсэн сэдвээр явуулж, захирлын туслахуудтай харилцан санал солилцсон юм. Түүнчлэн ШУТИС-ийн төв архив, Математикийн сургуулийн зарим албан хэргийн хөтлөлтэй танилцаж, дадлага хийх, асуулт хариултын хэлбэрээр явуулж захирлын туслахуудын өдөр тутмын ажилд чухал ач холбогдолтой сургалт боллоо.


Мөн архив, албан хэрэг хөтлөлтийн цэгцийг сайжруулах, багш, ажиллагчид, оюутанд үйлчлэх, удирдлагыг мэдээллээр хангах, өгсөн үүрэг даалгавар, судалгаа, тайланг цаг хугацаанд нь нэгтгэн гаргах ажлыг олон жил идэвх санаачлагатай, үр бүтээлтэй гүйцэтгэж байгааг үнэлж ШУТИС-ийн “Ректорын нэрэмжит шагнал”-аар МС-ийн захирлын туслах Г.Баямбасүрэн, УУИС-ийн захирлын туслах Г.Уранцэцэг, Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медалиар МТС-ийн захирлын туслах С.Дайриймаа, ДаТС-ийн захирлын туслах Д.Эрдэнэжаргал, Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн “Боловсрол-90” медалиар ГГТС-ийн захирлын туслах М.Шүрэнгэрэл нар тус тус шагнагдлаа.
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, “Эрдэнэс ҮТП” ХХК, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай “Нүүрсний боловсруулалтын технологи” 2+2 хамтарсан бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлнэ
БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэргэдэх Tus-Holdings Co.,Ltd болон TusPark-д айлчиллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах санамж бичиг, “Нүүрстөрөгчийн саармагжилт, эрчим хүчний системийн шилжилт” (CNEST) олон талт хамтарсан судалгааны хөтөлбөрийн гэрээг байгууллаа.
Цусны донорын өдөрлөг