
Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их сургуулийн төгсөгч таныг инженер, байгалийн ухааны чиглэлд БНСУ-ын шилдэг Ханьяан Их Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт (магистр+доктор болон доктор) урьж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн анхан болон хоёр дахь шатны шалгуурыг тус сургуулийн Монгол улс дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч “World Edupia Pathway” компани зохион байгуулна.
Тэтгэлэг: (Сургалтын төлбөр 100% + амьжиргааны тэтгэмж)
Шаардлага:
- Инженер болон байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх
- Хүсэлт гаргагчийн дүнгийн голч үнэлгээ (C.G.P.A) нь 3.2 (80%)-оос дээш байх
- Хүсэлт гаргагч нь энэ жилийн хавар бакалавр/ магистрын зэргээр төгсөж байгаа эсвэл төгсөөд 5 жил дотроо мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх
Докторын зэрэг олгох хөтөлбөр – Магистрын зэргийн дипломтой төгсөгч байх
Магистр + Докторын хосолсон хөтөлбөр – Бакалаврын зэргийн дипломтой төгсөгч байх
- Англи хэлний шаардагдах түвшин IBT TOEFL 61, IELTS 5.5, TOEIC 700, TOEFL ITP 600 ба түүнээс дээш байх (Хэрэв дээрх шалгалтын оноо байхгүй боловч англи хэлний түвшин хангалттай сайн бол урьдчилсан ярилцлагаар шийдвэрлэх боломжтой)
- Солонгос хэлний шаардагдах түвшин: TOPIK түвшин 4 ба түүнээс дээш (Хүсэлт гаргагчийн хэлний түвшин 3-аас доош байх тохиолдолд хэлний бэлтгэлд сууна)
Шаардагдах бичиг баримт
Материал хүлээн авах хугацаа:
2020 оны 2 сарын 11 өдрөөс 2019 оны 3 сарын 13 өдөр хүртэл төв байрны 218 тоот ГХХАА-нд хүлээн авна.
Жич: Хэрэв хүсвэл визний материал бүрдүүлэлтийн зөвлөгөөг “World Edupia Pathway” компаниас авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Өмнөговь аймгийн технологийн дээд сургуулийн захирлын албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтын үр дүн
2026 оны Тайваньд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах тэтгэлэгт хөтөлбөр
ШУТИС-ийн харьяа ой модны сургалт, судалгааны хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга сонгон шалгаруулж авна
ЦАГИЙН ОЮУТАН АЖИЛД АВНА
Хятад хэлний ахлах курсийн оюутнуудад зориулсан ажлын байрны өдөрлөг