ШУТИС-ийн профессор багш, судлаач эрдэмтэд БНСУ-ын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад урт, богино хугацааны болон зэргийн сургалтад хамрагдаж, судалгаа шинжилгээний байгууллагуудтай олон жилийн турш тогтвортой хамтран ажиллаж ирсэн бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны олон төслүүд, сургалтын хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Мөн БНСУ-ын “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
Сүүлийн үед БНСУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар (COVID-2019) эрчимтэй тархаж, халдвар авсан, нас барсан хүний тоо нэлээд нэмэгдэж байна.
ШУТИС-ийн багш, эрдэмтэн судлаачид та бүхнийг энэхүү хүнд цаг үед нь эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажилладаг БНСУ-ын ард түмнийг дэмжин, нэг өдрийн цалин хүртэлх хандив өргөн, сэтгэлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг уриалж байна.
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв