ШУТИС-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж ШУТИС-ийн 2011-2012 оны хичээлийн жилийн хамтын гэрээг байгууллаа. Хамтын гэрээнд ШУТИС-ийн профессор багш, ажилтан, ажиллагсадын албан тушаалын сарын үндсэн цалинг 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 9,4 хувиар нэмэгдүүлж олгохоор болов. Мөн Профессор багш нарын заавал биелүүлэх ноогдлоос давсан зөвшөөрөгдөх илүү кредитийн 40 хувь хүртэлх илүү цагийн нэг кредитийн үнэлгээг 154000 төгрөгөөр, үлдсэн 60 хувийг илүү цагийн нэг кредитийн үнэлгээг 115500 төгрөгөөр тооцохоор болсон байна.

САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
Дэлхийн солонгос хэлний багш нарын сургалт, чуулга уулзалт Сөүл хотноо зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн ГХС-ийн багш Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн сургалтад хамрагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв