Дэлхий даяар COVID-19-ын халдвар тархан, улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм баримталж байгаа энэ үед ШУТИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуультай хамтын ажиллагаатай БНХАУ-ын Үндэсний цахилгаан түгээх сүлжээ “Нари” группээс бидэнд өөрсдийн сэтгэлийн бэлэг, амны хаалт болон бээлий илгээсэн байна. Бид энэхүү сайхан сэтгэл шингэсэн бэлгийн дээжийг ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвийн хамт олон, үйлчилгээний ажилтан нарт дамжуулан өглөө.
БНХАУ-ын Үндэсний цахилгаан түгээх сүлжээ “Нари” группийн хувьд 2015 оноос эхлэн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуультай сургалт, эрдэм шинжилгээ, богино хугацаанд багшийн мэргэжил, мэдлэг дээшлүүлэх талаар хамтран ажиллаж байгаа билээ.
Хамтын ажиллагааны хүрээнд профессор багш нарыг “Смарт хот”, “Орчин үеийн дэвшилтэт технологи” богино хугацааны сургалтууд, ШУТИС-ийн 60 жилийн ойг угтан зохион байгуулсан “First International Conference on Applied Sciences and Engineering- FICASE 2019” олон улсын эрдэм шинжилгээний хурал зэргийг хамтран зохион байгуулсан.
Дэлхий нийтийг хамарсан халдварт вирусээс хамгаалахад зориулан эрүүл мэндийн хамгаалах хэрэгсэл ирүүлсэн БНХАУ-ын Үндэсний цахилгаан түгээх сүлжээ “Нари” группийн хамт олонд баярласнаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!
Бидний эрүүл мэндийн төлөө ажиллаж буй ШУТИС-ийн эрүүл мэндийн хамт олон, сургуулийн аж ахуй, цэвэрлэгээ хариуцан ажиллаж буй ажилтан, албан хаагч нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.
ШУТИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн захиргаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав
“ХАН ХЭНТИЙ” аялал сайхан боллоо
Тоёота мотор корпорацийн ахлах ерөнхий менежер Масаширо Яамамото тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.