Тус төсөл нь Европын 3 их сургууль болох Франц улсын Ренн хот дахь АГРОКАМПУС УЭСТ Их Сургууль (AGROCAMPUS OUEST), Испани улсын Люго хот дахь Сандиего Компостелагийн Их Сургууль (The University of Santiago de Compostela), Румын улсын Тимишоара хот дахь Банатын мал эмнэлэг, ХАА-н их сургууль (the Banat University of Agricultural Sciences and Veterinary Medicine of Timisoara: USAMVBT) Монгол улсын ХААИС, МУИС, ШУТИС гэсэн нийт 6 сургуулийн хамтран хэрэгжүүлж байгаа төсөл бөгөөд 2017-2020 оны хооронд 3 жилийн хугацаатай хэрэгжиж байна. Төслийн нийт санхүүжилт нь 861.958.66 евро юм.
МУИС нь тус төслийн Монгол талын толгой сургууль бөгөөд төслийн удирдагчаар МУИС, ШУС-ийн багш Б. Очирхуяг, ХААИС дахь зохицуулагчаар ХААИС-ийн ЭЗБС-ийн багш Т. Эрдэнэчулуун, ШУТИС дахь зохицуулагчаар ШУТИС, ҮТС-ийн багш Д. Дөлгөөн ажиллаж байна.
“Монгол Улсын Хүнс Хөдөө Аж Ахуйн Цахим Сургалтыг Дэмжих төсөл” МУИС, ХААИС болон ШУТИС дээр дараах бүрэлдэхүүн хэсэгтэйгээр амжилттай хэрэгжиж байна.
Тухайлбал,
Мөн төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://apfaa.agrocampus-ouest.fr/en цахим хуудаснаас авах боломжтой.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
ШУТИС-ийн Төв номын сангийн үйл ажиллагааг танилцуулах цахим семинар амжилттай боллоо
Далай ламын эмч Берри Керзин
"Хөргөлт инженеринг" ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
“Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр: цахим шилжилт ба залуучуудын хөдөлмөр эрхлэлт” нэгдсэн форум, өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
Мэргэжилтэн багш нарын лекц боллоо