ШУТИС-ийн профессор, ХБНГ улсын Кемниц хотын Техникийн их сургуулийн судлаач, багш Т.Уранчимэгийн Structure-Oriented Evaluation (An Evaluation Approach for Complex Processes and Systems) нэг сэдэвт бүтээл ОУ-ын Springer хэвлэлийн газарт хэвлэгдлээ. Тус бүтээл нь үнэлгээний обьектийг логик бүтцээр илэрхийлэн үнэлгээний зорилго зорилттой холбож олон хэмжээст орон зайд үнэлгээг хийх боломжтой шинэ онолыг танилцуулсан нэг сэдэвт бүтээл юм.
Springer ОУ-ын мэдээллийн сан нь өгүүллэг, бүтээл хэвлүүлэхэд шаардлага, шалгуур өндөртэй дэлхийд тэргүүлэх хэвлэлийн газар. ШУТИС 2014 оноос Springer ОУ-ын мэдээллийн санг сургалт судалгаанд ашиглаж профессор багш, оюутан суралцагчдын хүртээл болгож ирсэн. Springer, EBSCO мэдээллийн санг ашигласнаар ОУ-ын хөтөлбөрийн магадланд чухал үзүүлэлт болдог.
Т.Уранчимэг багшийнхаа эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье. Удахгүй тус бүтээл манай цахим санд нэмэгдэж та бүхний хүртээл болно гэдэгт итгэлтэй байна.
Та бүтээлтэй дараах холбоосоор танилцаж болно. https://www.springer.com/gp/book/9783030448059
Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан
ШУТИС "Бүс ба Зам" шинжлэх ухаан, технологийн санаачилгын олон улсын чуулга уулзалтад амжилттай оролцлоо
ШУТИС-ийн “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө
Академич хэргэм хүртээв
ШУТИС болон Онцгой байдлын ерөнхий газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн олон улсын хурал 2025 (ICASE2025)