НАМЗХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан сарнай” наадам 2011.12.31-нд болж өнгөрлөө.
Тус наадамд урилгаар МУ-ын Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарын эрхмүүд оролцжээ. Наадамд “Алтан сарнай-2011”-н эздийг тодруулав. Оны шилдгүүдэд олгодог энэхүү нэр хүндтэй шагналын Шинжлэх ухааны салбарын оны онцлох хүнээр ШУТИС-н Нийгмийн Технологийн Сургуулийн Түүх,аялал жуулчлалын профессорын багийн ахлах багш, түүхийн ухааны доктор Л. Эрдэнэболд онцлох хүнээр тодорлоо. Доктор Л. Эрдэнэболд нь:
2011 оны 7 сард Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрэмийн Шороон бумбагар хэмээх газар археологийн судалгаагаар Эртний Нүүдэлчдийн язгууртны Төв Азийн нутаг дэвсгэр дээр өмнө илрээгүй хосгүй олдворуудыг илрүүлсэн болно. Уртаашаа 40 гаруй метр газар доорх байгууламжийг нээж олсон. Түүхчдийн үзэж байгаагаар бол МЭ-ний VII зуун буюу одоогоос 1400 гаруй жилийн өмнө амьдарч байсан том хаан юм уу язгууртан хүний булш бунхан байсан бөгөөд 13 метр гүн энэхүү бунханд хүрэх хонгил нь 2 метрийн өргөнтэй, 40 гаруй метр урт нүсэр том байгууламж юм. Бунхнаас нийт 270 гаруй зүйлийн хосгүй үнэт олдворуудыг олж илрүүлсэн амжилтаараа энэхүү шагналыг хүртсэн ажээ.
Түүнээс гадна доктор Л.Эрдэнэболд нь 2011 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Түвд, Будда судлалын хүрээлэнгийн урилгаар ОХУ-ын Буриад, Иркутск, Красноярск, Хакас, Тувагийн нутгаар олон улсын хамтарсан хээрийн судалгааны экспедицид оролцон амжилттай ажилласан бөгөөд 11-р сард Казакстан улсад олдворуудын талаар урилгаар лекц уншсан бөгөөд 2011 онд ШУТИС-ийн НТС-ийн археологийн экспедицийг ахлан Төв, Булган, Дорноговь аймгуудад археологийн авран хамгаалах малтлага судалгааг явуулсан болно.
Эдгээр малтлага судалгаа нь Түүх, Археологийн шинжлэх ухааны хөгжил хийгээд Монголын соёлын өв санг арвижуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
НТС
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа
Өвөрмонголын их сургуулийн Үйлс бүтээлийн сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
ШУТИС Узбекстан Улсын Текстил ба хувцас үйлдвэрлэлийн Ассоциацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Канадын Йоркийн их сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн их сургууль хамтран хэрэгжүүлэх судалгааны төслийн нээлтэд зориулсан Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
ШУТИС "Бүс ба Зам" шинжлэх ухаан, технологийн санаачилгын олон улсын чуулга уулзалтад амжилттай оролцлоо