Монгол улсад анх удаа 2013 онд ШУТИС-ийн ЭХС-ийн “Цахилгаан хангамж”-ийн мэргэжлийн бакалавр болон магистрын зэрэг олгох хөтөлбөрүүд Европын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн ASIIN, EUR-ACE байгууллагуудад амжилттайгаар магадлан итгэмжлэгдсэн.
“Цахилгаан хангамж”-ийн мэргэжлийн бакалавр болон магистрын зэрэг олгох хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэлийг сунгах чиглэлээр ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, нөгөө талаас олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн ASIIN, Европын магадлан итгэмжлэлийн EUR-ACE байгууллагууд 2020 оны 8 дугаар сарын 26-наас 28-ны хооронд цахим хэлбэрээр уулзалт, ярилцлага, үнэлгээ, шинжилгээ хийх үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Европын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн ASIIN, EUR-ACE байгууллагууд нь зөвхөн Европын төдийгүй Ази, Африк, Америк тивийн их сургуулиудын дээд боловсролын зэрэг олгох сургалтын 2000 гаруй хөтөлбөрүүдэд магадлан итгэмжлэл хийсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм.
ШУТИС-ийн эрдэмтэн Г.Надмид Сүхбаатарын одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн багш, удирдлагууд төрийн дээд цол, одон медалиар шагнагдлаа
Сар шинийн баярыг угтан ШУТИС ахмад настнуудаа хүлээн авч уулзлаа
"САСАКАВА" тэтгэлэгт хөтөлбөрийн талаар
ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв