ШУТИС-ийн профессор, багш нар, оюутнууд та бүхэнд дэлхийд тэргүүлэгч MOOC платформуудын нэг болох COURSERA дээр байрлуулсан дэлхийн тэргүүлэгч их, дээд сургуулийн 4,338 цахим курс, хичээлүүдийг англи хэл дээр судалж өөрийгөө хөгжүүлэх, боловсрол, мэргэжлээ дээшлүүлэх, хэрэв амжилттай дүүргэсэн тохиолдолд үнэ төлбөргүй гэрчилгээ-сертификатыг нь авах боломжийг ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвөөс олгож байна.
Энэхүү боломжийг үр дүнтэй ашиглахын тулд та бүхэн https://www.coursera.org/ хаягаар орж сонирхон судлах курс, хичээлээ сонгоод ШУТИС-ийн админтай буюу Нээлттэй боловсролын төвийн мэргэжилтэн Б.Анхбаяр (утас: 99063035; email: anhaa97@gmail.com); Э.Чинтунгалаг (утас: 99125882; chintungalag@must.edu.mn) нартай холбогдож суралцагчаар бүртгүүлнэ үү!
Бүртгүүлэхдээ (1) профессор, багш нар өөрийн овог, нэр, бүрэлдэхүүн сургууль, албан тушаал, ШУТИС-ийн албан ёсны must.edu.mn гэсэн хаягтай и-мэйлийн мэдээллээ, харин (2) оюутнууд өөрийн овог, нэр, сургууль, суралцаж буй хөтөлбөрийн мэдээлэл, бүртгүүлэх имэйл хаягийг ирүүлнэ.
Та 2020 оны 9-р сарын 30-ны дотор нэвтрэх хүсэлтээ бидэнд илгээж суралцах хичээлүүддээ бүртгүүлэх шаардлагатай бөгөөд бүртгүүлсэн хичээлээ 2 сарын хугацаанд судалж дуусгах ёстой. Хэдэн ч хичээл зэрэг сонгон судлах боломжтой.
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ТӨВ
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав
“ХАН ХЭНТИЙ” аялал сайхан боллоо
Тоёота мотор корпорацийн ахлах ерөнхий менежер Масаширо Яамамото тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.