ШУТИС-тай идэвхтэй, найрсаг хамтын ажиллагааг үргэлжлүүлж ирсэн Япон улсын хөрөнгө оруулалттай “Санко групп”-ийн нэрэмжит оюутны сургалтын төлбөрийн тэтгэлгийг гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр болж өнгөрлөө.
Тус ёслолын ажиллагаа нь Санко группын 15 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог бөгөөд ойн хүрээнд оюутан тус бүрд нэг сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг болон Япон хэлний ном сурах бичгийг гардуулан өглөө. Тус тэтгэлгийг 2015 оноос ШУТИС-ийн оюутнуудад олгож эхэлсэн бөгөөд жил бүр 5 оюутанд олгодог билээ.
Оюуны хөрөнгө оруулагч Санко группын хамт олонд 15 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэхийн ялдамд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Гадаад харилцаа хамтын ажиллагааны алба
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв