ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн Машин үйлдвэрлэлийн салбартай идэвхитэй, найрсаг хамтын ажиллагаатай “Шинжидай Металл” ХХК-ийн нэрэмжит оюутны сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлгийг тус салбарын төгсөх курсийн 4 оюутанд гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр болж өнгөрлөө.

Тэтгэлгийг тус компанийн захирал Д.Болоржаргал гардуулсан бөгөөд оюутан тус бүрд 30 кредитийн төлбөр буюу 2409000 төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлгийг компанийн батламжийн хамт гардуулан өглөө. Оюуны хөрөнгө оруулагч “Шинжидай Металл” ХХК-ийн захирал болон хамт олонд цаашдын ажилд нь амжилтыг хүсэн ерөөхийн ялдамд нийт тэтгэлэг авсан авсан оюутнууддаа сурлагын өндөр амжилтыг хүсье.
Машин үйлдвэрлэлийн салбар
ШУТИС-ийн эрдэмтэн Г.Надмид Сүхбаатарын одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн багш, удирдлагууд төрийн дээд цол, одон медалиар шагнагдлаа
Сар шинийн баярыг угтан ШУТИС ахмад настнуудаа хүлээн авч уулзлаа
"САСАКАВА" тэтгэлэгт хөтөлбөрийн талаар
ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв