ШУТИС-ийн БИАС-ийн Инженерийн зурагзүйн профессорын баг, Монголын Зурагзүйн Боловсролын Нийгэмлэгээс хамтран инженер, технологийн чиглэлээр сургалт явуулдаг хот, хөдөөгийн нийт их, дээд сургуулийн оюутнуудын дунд Дүрслэх геометрийн УЛСЫН III олимпиадын төгсгөлийн шатны шалгаруулалтыг 2011 оны 12 сарын 24-ны өдөр ШУТИС дээр амжилттай зохион байгууллаа.
Хот, хөдөөгийн 20-иод их дээд сургуулийн 5000 гаруй оюутнаас шалгарсан 50 гаруй оюутан олимпиадын энэ шатанд оролцож мэдлэг, сэтгэхүйн хурд, хүчээ сорив.
Олимпиадын ивээн тэтгэгчээр “Монголын Үндэсний Алмазан өрөмдлөг” ХХК ажиллалаа.
Олимпиадын явц

Нийт оролцсон сургуулиудын төлөөлөлтэй зохион байгуулах комисс ажиллаж олимпиадын дүнг гаргахад:

Тусгай байр:
1. ШУТИС, БИАС, АЗБИ-1 Э.Энхбаяр /8,0 оноо/ нар тус тус эзлэв.

Шалгарсан оюутнууд
Олимпиадад оролцсон нийт багш нар, оюутан сурагчид болон ивээн тэтгэгчиддээ талархал илэрхийлэхийн зэрэгцээ сурлага, хөдөлмөрийн амжилт хүсье.

Цаашид Дүрслэх геометрийн олимпиадыг жил бүр чанаржуулан зохион явуулахаас гадна олон улсын чанартай болгох зорилтыг зохион байгуулагчдын зүгээс тавьж байна.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
2011-12-24
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
Дэлхийн солонгос хэлний багш нарын сургалт, чуулга уулзалт Сөүл хотноо зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн ГХС-ийн багш Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн сургалтад хамрагдлаа