Азийн хөгжлийн банкны Оюутны санаачлагыг дэмжих төслийн хүрээнд хэрэгжүүлж буй "Номын сан бол оюутан миний хоёр дахь гэр" төслийн номын сангийн нээлтийн үйл ажиллагаа 2020 оны 9 –р сарын 30-ны өдөр ёслол төгөлдөр хийж оюутанд үйлчилгээ үзүүлж эхэллээ.

Төслөөр номын сангийн танхимыг оюутан сурагчдад ая тухтай орчин үед нийцсэн байдлаар бүрэн тохижуулсан юм. “Оюутны санаачлагыг дэмжих” төслийн багийн ахлагчаар ЦСА-3 ангийн оюутан Ч.Бямбасүрэн,, удирдагч багшаар СШУТэнхимийн Дэд профессор У. Мөнхцэцэг, нар ажиллав. Төслийг хэрэгжүүлснээр оюутнуудын чөлөөт цагийг үр дүнтэй ашиглах, бие даан болон багаар ажиллах, оюутан өөрөө өөртөө үйлчлэх үйлчилгээг бий болгож оюутнуудын бүтээлч хандлага нэмэгдэх боломжоор хангасан нь сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Төсөл хэрэгжүүлсэн багийн хамт олондоо сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Дэлхийн жишгээр сурч, сэтгэж, бүтээцгээе.
ДаТС-ийн Захиргаа
ШУТИС-ийн эрдэмтэн Г.Надмид Сүхбаатарын одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн багш, удирдлагууд төрийн дээд цол, одон медалиар шагнагдлаа
Сар шинийн баярыг угтан ШУТИС ахмад настнуудаа хүлээн авч уулзлаа
"САСАКАВА" тэтгэлэгт хөтөлбөрийн талаар
ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв