Сайн дурын ШУТИС-ийн Хятад хэлний клуб 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд төгсөгчдийн цуврал лекцийг Нээлттэй боловсрол, Хандлага ур чадвар сэдвээр эхлүүллээ. Их сургуулийн зорилго, чиглэлийг дэмжиж нээлттэй боловсролын үед оюутан хандлагаа өөрчлөн, ур чадвараа хөгжүүлж, бие дааж суралцахад нь туслах зорилгоор Гадаад хэлний сургуулийн төгсөгч магистр Б.Хишигдаваа, сэргээгдэх эрчим хүч 2+2 хөтөлбөрийн анхны төгсөгч Г.Мөнхнасан, IV дамжааны оюутан Ч.Сансар нарыг урьж, 2+2 хөтөлбөр, техник технологийн орчуулагчийн хятад хэлний ангийн оюутнуудад зориулан энэхүү лекцийг зохион байгууллаа. Энэ улирлын хичээлийн зорилго, төлөвлөгөө болон лекцээр ярилцах сэдвийг клубийн зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа танилцуулав. Урин оролцуулсан төгсөгч нар “Нээлттэй боловсрол гэж юу болох, түүний давуу тал боломж”, “Хандлага, ур чадвараа хэрхэн өөрчилж, хөгжүүлэх, юунаас эхлэх”, “Хувь хүний хөгжил талаас хэрхэн эерэг хандлагатай оюутан байж, зөв харилцаж сурах”, “Үр бүтээлтэй, зорилготой бие дааж суралцах”, “Суралцахад цагаа зөв зохицуулж, өөрийгөө ялж сурах” зэрэг олон чиглэлээр лекц, илтгэл хэлэлцүүлсэн. Оюутанд санаа сэдэл өгсөн тэднийг бүтээлчээр суралцах сэдэл, урам, ухаарлыг төрүүлсэн өгөөжтэй лекц болж өндөрлөв.

Гадаад хэлний сургуулийн техник технологийн орчуулагчийн хятад хэлний 3, 4-р анги, Эрчим хүчний сургуулийн цахилгаан хангамж, дулаан хангамж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн 2+2 хөтөлбөрийн 1-4-р ангийн оюутнууд болон клубийн бусад идэвхтэн 60 гаруй гишүүн оюутан оролцлоо.

Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дэмжин ажилладаг Оюутны соёл, үйлчилгээний алба, профессор багш, оюутан залуус, клубийн нийт гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.
Хятад хэлний клуб
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШУТИС-ийн харьяа Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд ажиллалаа
БНСУ-ын Хансо их сургуультай иргэний нисэхийн чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ (MoA) байгууллаа
ШУТИС-ийн оюутны “Эрдмийн XXV чуулган”, “Эрдмийн шувуу” цомын төлөөх эдийн засаг, бизнесийн удирдлага, менежментийн салбар XXIII бага хурал боллоо
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов