Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд ШУТИС-ийн сургалтын орчны хэрэгцээ шаардлагыг үндэслэн 2017, 2018 оноос эхлэн лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах ажил зохион байгуулсны үр дүнд ШУТИС-ийн ХШУС-ийн математик, хими, физикийн лабораториудад 31 төрлийн 58 ширхэг тоног төхөөрөмж, Барилга, архитектурын сургуулийн “Хөрсний механикийн лаборатори”, “Газар хөдлөлтийн инженерчлэлийн лаборатори”, “Авто замын материал судлалын лаборатори”, “Барилгын дулааны физик, агаар судлалын лаборатори”, “Архитектурын физикийн лаборатори”, “Хүрээлэн буй орчин, усны шинжилгээний лаборатори”, “Байгууламжийн сорил, шинжилгээний лаборатори”-т нийт 21 төрлийн 42 тоног төхөөрөмж, Эрчим хүчний сургуулийн “Системийн автоматжуулалтын лаборатори” “Үйлдвэрлэлийн автоматжуулалтын лаборатори”, “Цахилгаан электроник, хүчний электроникийн лаборатори”-т 64 нэр төрлийн 168 ширхэг сургалтын тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. Мөн Механик, тээврийн сургуулийн 2 лабораторид тоног төхөөрөмж байрлуулахаар бэлтгэгдэж байна.
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ШУТИС-д сургалтын тоног төхөөрөмжүүдийг албан ёсоор хүлээлгэн өгч, зарим тоног төхөөрөмжийг олон нийтэд нээлттэй дэлгэн үзүүллээ. Хүлээлгэн өгч буй эдгээр тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд нь олон улсын стандартад нийцсэн, сургалтын зориулалттай, техник, технологи өндөр хөгжсөн орнуудад ашиглагддаг онцлогтой.
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШУТИС-ийн харьяа Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд ажиллалаа
БНСУ-ын Хансо их сургуультай иргэний нисэхийн чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ (MoA) байгууллаа
ШУТИС-ийн оюутны “Эрдмийн XXV чуулган”, “Эрдмийн шувуу” цомын төлөөх эдийн засаг, бизнесийн удирдлага, менежментийн салбар XXIII бага хурал боллоо
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов