Солонгос хэл суралцагч оюутнуудыг идэвхжүүлэх, солонгосын бичиг үсэг, хэл, соёл, уламжлалыг таниулах зорилгоор “Хангыл үсгийн баяр” өдөрлөгийг ГХС-ийн Ази судлалын тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. 2020 оны 10 сарын 24-нд зохиогдсон “Хангыл үсгийн баяр” өдөрлөгт ГХС-ийн Техник технологийн орчуулга ангийн болон МехТС, МХТС-ийн 2+2 хамтарсан хөтөлбөрийн оюутнууд оролцож, солонгос хэлний мэдлэг, чадвараар өрсөлдөн, урлагийн тоглолт үзүүллээ.
1-р курсийн оюутны дунд зохиосон “Цэвэр бичигтэн” уралдаанд Ч.Түмэнхүслэн /МХТС/ тэргүүн байранд, Б.Идэрчулуун /МехТС/ 2-р байранд, “Өөрийн танилцуулга” уралдааны 1-р байранд Б.Болорчимэг /МехТС/, 2-р байранд Д.Мөнхзул /МХТС/ нар шалгарлаа.
2, 3-р курсийн оюутны дунд зохиосон постер илтгэлийн уралдаанд МехТС-ийн Х.Анар-Эрдэнэ ахлагчтай 2-р курсийн баг “2002 оны хөл бөмбөгийн ДАШТ” сэдвээр, ГХС-ийн О.Хүслэн ахлагчтай 3-р курсийн баг “1988 оны Сөүлийн олимп” сэдвээр илтгэл тавьж, тус тус 1-р байр эзэллээ.
4-р курсийн оюутны “Алтан хонх” уралдаанд солонгос хэл, орон судлалын мэдлэгээ сорьж уралдсанаас ГХС-ийн оюутан Д.Наянжин 1-р байр, Ө.Дэлгэрмөрөн 2-р байранд шалгарав.
Мөн оюутнууд таеквондо бүжиг, тугт бүжиг, солонгосын ардын цохиур хөгжмийн тоглолт үзүүлж, солонгос үндэсний хоол-кимбаб хийж, хамгийн амттай кимбабыг шалгаруулсан нь өдөрлөгийн бас нэгэн сонирхолтой хэсэг байлаа.
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав
“ХАН ХЭНТИЙ” аялал сайхан боллоо