Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 217 дугаар зарлигаар шагнагдсан хүмүүсийг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр 2012 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шагналыг нь гардуулан өглөө.

“Алтан гадас одон”-гоор ШУТИС-ийн Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Ю.Болдбаатар, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар БИАС-ийн дэд профессор Б.Оюунчимэг, ҮТДС-ийн тэргүүлэх профессор Л.Удвал, ахлах багш Д.Алтансүх, КТМС-ийн тэргүүлэх профессор Я.Базарсад, дэд профессор Л.Отгонцэцэг, УБПК-ийн багш С.Цэрэндолгор, ЭХИС-ийн ахлах багш Н.Цэвгээ, ХБС-ийн тэргүүлэх профессор Г.Томтогтох, ГГТС-ийн сургалтын мастер Л.Чоён, Хангамж үйлчилгээ, барилгын ашиглалтын албаны үйлчлэгч Б.Чимэдлхам нар тус тус шагнагдлаа. Шагнал авсан багш нарыг ШУТИС-ийн хамт олон энэ сарын 16-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.


САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
Дэлхийн солонгос хэлний багш нарын сургалт, чуулга уулзалт Сөүл хотноо зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн ГХС-ийн багш Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн сургалтад хамрагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв